Согтуу жолооч айлын гэр дайрснаас болж, гурван хүн амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 03 ・ 1

Айлын гэр дайрсны улмаас хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 1-ний өдөр хэрэг гарсан байна.   Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт иргэн Б-ийн гэрийг тус сумын гуравдугаар багт суух 57 настай, эрэгтэй Р нь “Nissan family” тээврийн хэрэгслээр дайрчээ.  Гэрийг дайрах үед гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар нас барсан байна. 

Жолооч Р нь хэрэг гарах үедсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: