М.Энхболдын эсрэг жагсаал боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 03 ・ 3

Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэн, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардан жагслаа. Энэ удаагийн жагсаалд 2000 орчим хүн Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөн оролцсон ба тэд сонголтыг нь баталгаажуулах 10 хоногийн хугацааг МАН-д өгч буйгаа мэдэгдлээ.

Энэ хугацаанд сонголтыг нь баталгаажуулаагүй тохиолдолд өнөөдрийн жагсаалын хүчээ 10 дахин нэмж, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд жагсах гэнэ.

Энэ удаагийн жагсаалд оролцогчид бүгд “М.Энхболд Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” лоозонг гартаа барьжээ. Мөн жагсаал зохион байгуулалт эмх цэгцтэй, өндөр түвшинд болж байгааг хүмүүс онцоллоо.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 04/

    mash zuv shudraga uiliin tuluu dain temtseh heregtei ytlaa temts buu shantaraarai

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 04/

    zowoo zow ed nar oorsdiin erh medeleeree bvhniig gvitseldvvldeg shudarga baih heregtei odoo tetgewer iin nasiig nemeh geed arga charga haigaad ard tvmenee bodoj baigaa ym er baihgvi oors oosdiin dur zorgoor bvhniig hiideg uisuud temtseh heregtei zaluu ger bvliig bolon zaluuchuudiig bodson bodolgo yw

    Хариулах
  • шаабар / 2017 04 сар 04/

    Маш зөв. Иргэд эрх ашгийнхаа төлөө ингэж л тэмцэх ёстой. Сүхбаатарчуудад талархаж байна. Удахгүй нийслэлчүүд ч шударга ёсны төлөө жагсаж таарна. Эхний дохио нь утааны эсрэг байсан бол удаах нь офшорын эсрэг байлаа. Дараагийнх нь илүү хүчтэй болох нь гарцаагүй. Зүгээр байя гэхээр өдөөд байгаа төр зас

    Хариулах