Г.Дэнзэнд 3.6 жилийн ял оноолоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 03

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гарлалаа. Шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.бБярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргалаа.

Мөн шүүхээс шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргалаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх