Сэрэмжлүүлэг: Айлын гэр дайрч, хоёр хүний аминд хүрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 04 ・ 1

Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт иргэн Б-ийн гэрийг согтуу жолооч дайрсан ноцтой осол гарчээ.  Хэргийн улмаас гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар газар дээрээ нас баржээ. Одоогоор согтуу жолоочийг  цагдан хорьж, хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Гэнэт л гэрийн гадна хүчтэй хаазлахаар нь гэрийн эзэн гүйгээд гарсан байна. Ингэж байтал машин гэрийнх нь баруун талаас хүчтэй мөргөж нураасан аж.  Үүний улмаас малчин Б-ийнд ямаа самнахаар ирээд гэрийн баруун талд цай ууж суусан залуу болон зурагт үзэж суусан Б-ийн бага хүү таван настай О нар харамсалтайгаар газар дээрээ амиа алдсан байна. Бусад нь гэрийнхээ зүүн талд сууж байсан учир бага зэргийн гэмтэл авчээ. Хэрэг хийсэн жолооч нутаг усандаа нэр хүндтэй малчин бөгөөд санамсаргүй байдлаар ийм хэрэг хийснээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна. Малчин Б-ийнх  замын хажууханд байдаг учир    Р тэднийхээр орох гэж байгаад ийн хоёр хүний аминд хүрсэн байгаа юм. Тиймээс замын хажуу ойр буух, архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. 

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 04/

    Ийм төртэй ийм хуультай байхад энэ асуудал засагдахгүйдээ.

    Хариулах