Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 04
Монголын Оюун Ухааны Академиас санаачлан жил бүр зохион байгуулж буй ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын долоо дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны өнөөдөр болно.
Тэмцээнд нийт 110 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд эндээс 56 тамирчин шалгарч, сүүлийн шатанд оролцох эрхэй болно. Сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18,19-нд явагдана.
Улсын аваргын тэмцээн нь нэр – зүс царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хурдны хөзөр зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба сүүлийн шатны шалгаруулалтад оролцсон тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.