АТГ-аас зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 04

Авлигатай тэмцэх газар өнгөрөгч гуравдугаар сарын 27-31-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, зургаан гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Одоогоор АТГ 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх