Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 04
・ 5

Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор дансны асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Оффшор бүсэд бид компани байгуулсан. Тус компани татан буугдсан байгаа. Гэхдээ бид оффшор бүсэд ямар нэгэн байдлаар данс нээлгээгүй. Тиймээс энэ талаар хууль хяналтынханд асуудлыг шалгах хүсэлт гаргасан. Би одоо ч гэсэн шүүхэд хандсан байгаа. Энд юуг хэлэх гээд байна гэхээр "Ард түмний онц зөвлөл" гэж байгуулагдсан байна лээ. Тус зөвлөлөөс оффшорт мөнгөтэй гэх нэр бүхий хүмүүсийг баримтаа гаргаж, ил тод тавиач гэсэн байсан.Би өнөөдөр хэвлэл мэдээллээр дамжуулан өөрийнхөө асуудлыг мэдээлж байна. Бусад хүмүүс ч баримтаа ил тод мэдээлээч ээ гэж уриалмаар байна. Тэгэхгүй бол мэдээлэл улам гуйвсаар байна. Б.Чулуудай гэдэг хүний данс сүүлдээ Э.Бат-Үүлийн оффшор мөнгө болж хувирчихлаа. Монгол HD телевиз жилийн өмнө энэ мэдээллийг анх цацаж, эргэн мэдээлнэ гэсэн нам болчихсон. Одоо дараагийн мэдээллээ цацах хэрэгтэй” гэсэн юм.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.