Хөвсгөлийн иргэн малдаа яваад сураггүй болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 04 ・ 1

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар буюу сумын төвөөс хойд  зүгт 60 километрийн ойролцоо иргэн Б нь 4 сарын 2-ны өдөр малдаа яваад сураггүй болжээ. Түүнийг аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, тус сумын хүн эмнэлгийн 1 эмч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ямар нэгэн сураг гараагүй байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: