Ээж болсоноосоо хойш ихэд томоожсон Э.Уянга

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 05 ・ 1

Мэргэжлийн жүжигчнээс дутахааргүй чадвартай гэдгээ нэг хэсэг нотлоод байсан Э.Уянгыг “Хэцүү анги”-ийн Сувдаагийн дүрээр хүмүүс андахгүй. Дэлгэцийн олон ангит бүтээлээс гараагаа эхэлсэн бүсгүй “Миний муу аав”, “Кино шиг амьдрал” зэрэг уран бүтээлүүдэд оюутан ахуйдаа тоглож байсан ч сэтгүүлч мэргэжлээ эзэмшсэний дараагаар цэнхэр дэлгэцийн хүн болсон. “UBS” телевизээс сэтгүүлчийн гараагаа эхэлж хөтлөгч Чойжоотой хайр дурлалын романс үүсгэж хэсэгтээ дүүлж явсан цаг саяхан гэлтэй. Хуримын чимээ хүртэл дуулгаад амжсан хосууд удалгүй салж Уянга төд удалгүй хайрынхаа шинэ түүхтэй учирсан гэдэг. Болох ёстой зүйл болохоо хүрвэл хурдан шүү гэдгийг харуулсан залуу хосууд үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа. Ээж хэмээх эрхэм алдрыг зүүснээсээ хойш тунчиг даруухан болсон Уянга сүүлийн үед нөхөр хүүхдээрээ ихэд гангарах болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: