"Буянт-Ухаа 3" хорооллыг барина

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 05 ・ 1

ТОСК байгуулагдаж, энэ хүрээнд “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж ашиглалтад оруулаад байгаа билээ. Тус хорооллуудыг  зорилтот бүлгийнхэнд хөнгөлөлттэй , үнэ  хямдаар худалдаж, заримыг нь түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглаж байгаа юм. Тэгвэл   “Буянт-Ухаа 3” хорооллыг барихаар яригдаж эхэлжээ.

Энэ талаар “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй "“ТОСК” бол барилгын компаниудыг оролцуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг газар. “Буянт-Ухаа 2” хороололд дуусаагүй 18 барилгын ажил байгаа. Эхний ээлжинд энэ 18 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашдаа “Буянт-Ухаа 3”, “Эко яармаг” хороолол, 7-р хороолол мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх ажлуудын бэлтгэл ажлыг хийж байна”  хэмээн ярьжээ.Түүний хэлснээр дээрх төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэчихвэл энэ жилдээ багтаан ажлыг эхлүүлэх аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: