"Кий пропертиз энд констракшн" компани сургуулийн газар дээр барилга бариад эхэлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 05 ・ 1

Сүүлийн өдрүүдэд 29 дүгээр сургуулийн удирдлагуудтай холбоотой мэдээлэл их гарах болсон билээ. Гэтэл өчигдөр шөнө тус сургуулийн хашаанд  барилга барихаар, газар шорооны ажлыг нь эхлүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн захиалгаар “Кий пропертиз энд констракшн” компани барилгын суурийг ухаж эхэлсэн юм байна.

Сургуулийн захиргааны зүгээс, барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн засаг даргын 2016 оны А/857 тоот захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж. Улмаар энэ асуудлыг шүүхээс шийдвэрлэх хүртэл барилгын ажлыг зогсоох тухай шаардлагыг барилгын компанид хүргүүлжээ. Гэтэл тус компанийхан  боловч одоог хүртэл газар шорооны ажлыг үргэлжлүүлээд байгаа юм байна.  Өнгөрөгч 2016 оны 11-р сард, дээрх барилгыг барихаар мөн хашаа татаж барилгын суурийг ухаж эхэлсэн ч тус сургуулийн багш, төгсөгчид эсэргүүцэж барилгын ажлыг түр зогсоогоод байсан билээ.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: