”Жорлонд хүн төрөөд хүүхдээ унагасан байна” гэсэн дуудлага иржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 05 ・ 5

Цагдаагийн алба хаагч дөнгөж төрсөн нярайн амийг аварчээ. Гуравдугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 25 минутанд Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

 

Дуудлагын дагуу мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нь тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн гавъяатай үйлс бүтээлээ.

 

Одоо эх, нярай хүүхэд эсэн мэнд Нэгдсэн эмнэлгийн "Төрөх" тасагт хэвтэн эмчлүүлж байна. Гавъяатай үйлс бүтээсэн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржид баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 05/

    Aygvi bol ssnaatai unagasan daa ichdegvi novsh harrin ter tsagdaa hvvd amjilt hvsye

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    great

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    Миний цагдаа намайг таныг биднийг хамгаалаж байсан, авархамгаалаж байгаа,цаашдаа ч хамгаалана,цагдаагийн дэслэгч Б.Даваадоржид баяр хүргэж,ажлын амжилт сайн сайханыг хүсэн ерөөе,

    Хариулах
  • шаабар / 2017 04 сар 05/

    Сайхан сэтгэл хүний мөс чанар гэж энэ мөн. Шударга журам медалиар шагнах нь зүйтэй гэж бодож байна. Жинхэнэ цагдаа юм даа. Баяр хүргье.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    Монголын шинэ хүүг аварсан танд баярлалаа

    Хариулах