МҮХАҮТ-аас татвар төлөхгүй байхыг уриалж, анхаарууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 05 ・ 11

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас албан ёсны мэдэгдэл гарган УИХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллүүд болон бизнес эрхлэгчид мэдээлэл хийлээ.

Тэлд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх дөрөвдүгээр улирлын аж ахуй нэгжийн албан татвар,тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын нийгмийн  даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуй нэгжүүдэд уриалж байна гэлээ. Тухайлбал,

1. Төсвийн зардлыг 2017 оны баталсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байна. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байгаа. Үүнийгээ зогсоо.

2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувиар,үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах нь зүйтэй. 2012 оноос хойш төрийн албан хаагчдын тоо ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар өссөн байна. Мөн төрийн албан хаагчдын шаардлаггүй зардал нэг удаагийн буцалтгүй тусламж тэтгэмжийг зогсоох,

3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Эдийн засгийн хямралтай аж ахуй нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь ажлын байр бууруулах улмаар ядуурал ихсэх нөхцөл болно.

4. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.

5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор, зах зээлийн зарчмаар тэгш шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх.

6. Үнэ тогтворжуулах нэрийн дор онцгой албан татварын тухай хуульд 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт оруулалтаар нэг америк долларыг 1450 төгрөгөөр тогтоосон татварын хэмжээг хүчингүй болгох. Онцгой албан татварын хэмжээг америк долларын одоогийн ханшид шилжүүлэн тооцох.

7. Төсвөөс татаас авдаг алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг хувьчлах, хувьцаат компани болгох, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх.

8. Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандан, шийдвэр гаргах. Баталгаатай ажлын байртай төрийн 183 мянга гаруй албан хаагчдын тэтгэврийн насыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч  чөлөөт зах зээл дээр ажиллаж байгаа нэг сая гаруй иргэд баталгаагүй тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсын их хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлыг хэсэг гарган эдгээр шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдээс шаардаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 06/

    Энэ хүмүүс үндсэн хуулиа зөрчөөд байгаа юм биш үү
    Арван долдугаар зүйл.
    1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
    3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 06/

    Арван долдугаар зүйл.
    1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

    Монгол улсын үндсэн хууль ингэж заажээ
    1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

    2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны а

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    great

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    zub.tetgeveriin nadiig nemlee gehed ajiliin bair chin haana bna hubiin aj ahui erhelegchid suhurch bna

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    Дуу нэгтэй дэмжиж байна,тэгээд ч зогсохгүй сангийн сайдыг бүх нийтийн тэмцлээр огцоруулая

    Хариулах
  • ард / 2017 04 сар 05/

    дуу нэгтэй дэмжиж байна хувийн хэвшлийнхэн бид тулдаж байгаа энэ үед цаг үеээ олсон шаардлага байлаа үүн дээр эрдэнэтийн хувьцааг иргэдэд тараах хэрэгтэй

    Хариулах
  • иргэн / 2017 04 сар 05/

    тэтгэвэрийн нас нэмэх буруу учир нь энэ төр засаг бидний татварын мөнгөөр утаааг арилгана гээд их хэмжээний мөнгө салхинд хийсгэсэн заримыг нь шуналтай албан хаагчид, дарга нар нүтчихээд одоо бөөлжих дээрээ хальтирч байгааг харж байна. энэ олон жил иргэд бүгд хорт утаан дунд амьдарч ажиллаж ирлээ эн