"Онцгой"-гийн офицер эхнэрээ хэрцгийгээр хөнөөжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 05 ・ 8

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн онцгой байдлын албаны офицер У эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогджээ. Энэ хэрэг өнгөрсөн цэргийн баяраар гарчээ.

Зүүнхараад үйл ажиллагаа явуулдаг цэрэгжсэн байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болж, онцгой байдлын офицер шүүгчээр нь ажилласан аж. Тэмцээний дараа архи ууцгааж, шөнө нь гэртээ очоод эхнэрээ зэрлэгээр хөнөөжээ. Эмч нар гэрт нь ороод талийгаачийн цогцсыг харж ч чадахгүй байсан тухай мэдээлэл байна.

Онцгой байдлын офицер У сархад багагүй хүртчихдэг, уухаараа гэр бүлийнхэндээ агсам тавьдаг байсан тухай орон нутгийн иргэд ярьж байна. Түүний ах нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанд ажиллаж байсан нэгэн, садан төрлийнх нь хүн цагдаад нь ажилладаг гэдгийг ч нутгийн иргэд ярив.

Талийгаач эхнэр нь Зүүнхараагийн Хэрх багийн сургуулийн нийгмийн ажилтан байжээ.

Г.Нар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 06/

    ГЭМТ ХЭРЭГ ГАРАХААС СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ. Эмэгтэйчүүд хүүхдүүд ингэж хэн нэгэн балмад нэгний гарт ГЭРТЭЭ зүгээр л амиа алдсаар байх уу Хууль цаазыг яангатгах хэрэгтэй.

    Хариулах

    ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ МОНГОЛД ЧИМЭЭГҮЙХЭН ДАЛД БАЙСАААР ТЭР НЬ ЭЦЭСТЭЭ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ. ХОРОО, ДҮҮРЭГ , ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХАМТРАН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ , СЭРГИЙЛЭХ ТАЛААР АЙЛ ӨРХ БҮРТ ОРЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. СУРТАЛ УХУУЛГА ТАРААЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ГЭМТ ХЭРЭГ ГАРАХААС СЭРГИЙЛЭХ

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 06/

    жандарм

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    love

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 05/

    цус ойртсон албад байна зүгээр өнгөрөх байлгүй

    Хариулах