Оффшортнуудыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 06 ・ 2

Өнөөдөр Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ.

Уг шаардлагад, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг яаралтай эгүүлэн татах, оффшортой асуудлаар С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд удааширч байгаад онцгой анхаарч, хэрэг удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд мэдэгдэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагын хувийг Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг тусгасан банйа. Мөн түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан шаардлагад, оффшор данстай нэр холбогдож буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор өргөн барихыг шаарджээ. Тэд дээрх шаардлагынхаа хариуг 4-р сарын 12-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордноос хүлээж авах тухайгаа хурлын үеэр мэдэгдсэн юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: