Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 06
・ 1

БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт зориулж буй цуврал сургалт өнөөдөр "Дэлхийн спортын өнөөгийн чиг хандлага" сэдвээр үргэлжиллээ. Сургалтыг БТСГ-ын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн спортын менежментийн холбооны хүндэт ерөнхийлөгч /Ph.D/ Н.Оюунбат удирдан явуулсан юм.
Спорт бол улс төр, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд гээд бүхийл салбарыг хамарч чаддаг хүчирхэг зэвсэг. Спорт бол дайн байлдаан, хүчирхийлэл болон байгалийн гамшигт өртсөн олон мянган хүмүүст итгэл найдвар өгөгч, хүн төрөлхтөний эв найрамдлын билэг тэмдэг, эх орноороо бахархах энхтайвны элч гүүр юм. Тиймээс биеийн тамир, спортын салбарын хэтийн зорилго, түүнийг хэрхэн тодорхойлох, дэлхийн спортын өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, ойлгож мэдэхийн чухал ач холбогдлыг /Ph.D/ Н.Оюунбат сургалтын эхэнд онцоллоо.
Дэлхийн спортын өнөөгийн чиг хандлагыг дараах байдлаар тодорхойлж байгаа юм байна. Үүнд:
- Спортыг бүхий л нийгмийн давхаргад хүртээмжтэй болгох
- Спортоор дамжуулан боловсрол олгох
- Хүрээлэн буй орчноо хамгаалах, байгаль орчноо хамгаалж ногоон дэлхийг бий болгох
- Эмэгтэйчүүд ба оролцоо буюу спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
- Спортоор дамжуулан энхтайвныг бий болгох
- Спортоор дамжуулан улс орноо хөгжүүлэх, нэн тэргүүнд хүнийг хөгжүүлэхийг чухалчилжээ.
Энэ мэтчилэн сургалт хэд хэдэн бүлэг, сэдвийн хүрээнд “Дэлхийн спортын өнөөгийн чиг хандлага”-ыг сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодит жишээн дээр тайлбарлан тамирчин, дасгалжуулагч нарт мэдлэг, мэдээллэл өглөө.
Дараагийн сургалт энэ сарын 12-ны өдрийн 08.00 цагт “Баг хамт олон болон хувь хүний сэтгэл зүй” сэдвээр зохион байгуулагдана. Сургалтыг БТСГ-ын спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, спортын сэтгэл судлаач Ph.D Ш.Долгор удирдах аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.