Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 07
・ 1

АНУ-ын Жоржиа мужийн оршин суугч 27 настай Руби Кейт Курди гэгч эмэгтэй экс найз залуу Троймен Жонсоныг ой руу авч яван модонд хүлж, өвлийн хүйтэнд орхиж яван үхэлд хүргэсэн хэрэг гарчээ. Мужийн шерифф Дана Килгор “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ хэргийн талаар ярьжээ.
Т.Жонсоныг хамгийн сүүлд гуравдугаар сарын 14-ний өдөр хүмүүс харсан байдаг бөгөөд цогцсыг нь 17-ны өдөр Апсон орчмоос олсон байна. Шүүхийн шинжилгээгээр хохирогч осгож амь насаа алдсан нь тодорхой болжээ. Түүнийг модонд хүлж орхисон шөнө гадаа 20 хэм хүртэл хүйтэрсэн нь үхэлд хүргэжээ. Гэмт этгээдийг баривчилж хэргийг нь хүлээлгээд Апсон тойргийн шоронд хорьж байгаа аж.
Шерифф Д.Килгор дээрх зүрх зүсэм түүхийг яриад сүүлийн үед хүний мөс чанар үгүй болж аймшигтай хэргүүд гарах болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.