Даацын хана нурааж хууль зөрчсөн иргэдийг шалгаж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 07 ・ 10

“Богд-Ар” хорооллын 21а байрны  өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэх гомдол иргэдээс иржээ. Тус гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ОБЕГ-ын аврах 105 дугаар  ангийнхан газар дээр нь очиж асуудлыг шалгаж ажилласан байна. 

Ингээд албаны хүмүүс даацын хана нураахыг зогсоохын тулд Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ОБЕГ-ын аврах 105 дугаар  ангийнхан алба хаагчидтай хамтран тус барилгад хүчээр нэвтэрч оржээ. Энэ барилгыг эзэмшүдэг этгээдүүд барилга руу  Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилчид болон цагдаа нарыг нэвтрүүлэхээс  татгалзсан юм байна.

Барилгад нэвтэрч шалгалт хийхэд нэгдүгээр давхарын цутгамал төмөр бетон хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байжээ. Цаашид Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэхээр болжээ.

Шалгалтын явцад 1 давхарын цутгамал төмөр бетон хучилтыг хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байлаа. Эвдсэн учир шалтгааныг тодруулахад, 2 дугаар давхарт гарах шат хийх гэж байгаа гэсэн тайлбар өгчээ. Тус газар ажилласан мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын улсын байцаагчид барилгын цутгамал хучилтыг эргүүлэн хэвийн байдалд оруулж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг хангахыг шаардаж, албан шаардлага өгсөн байна. Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн явуулах аж.

Өмнө нь Сүхбаатар дүүрэгт орших “Бэрэн мортгейж групп” компанийн “Хангай” хотхоны 501-р байрны нэг давхарт оршин суух Б өөрийн эзэмшлийн хоёр орон сууцаа нэгтгэхээр даацын ханыг нурааснаас үүдэн барилгын хананд цууралт үүссэн хэрэг гарч байлаа. Хана нураасны маргааш нь  газар хөдөлж байгаа юм шиг савлалтууд хэд, хэд мэдрэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, барилгын даац бараг ганхаж эхэлсэн гэсэн үг. 

Монгол улсын Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нийтийн орон сууцны барилгын хана, таазыг мэргэжлийн бус хүн, байгууллага, аж ахуйн нэгжээр нураалгах, нүхлэхийг хориглоно гэж заасан байдаг. Иргэдэд даацын ханыг нураах, нүхлэх зайлшгүй шаардлага гарлаа гэхэд хувь хүнд бус мэргэжлийн байгууллагад хандах ёстой юм байна. Угсармал барилгын хана, төмөр, бетон нь зураг төслийн дагуу тооцоо судалгааны үндсэн дээр хийгддэг. Гэтэл нарийн хийцтэй дөрвөн тулгуурын нэгийг эвдээд, хаячихаар гурван тулгуур ганхаж, барилга нурах эрсдэлд ордог байна. Тиймээс даацын хана нураахыг оролдсон иргэдэд өндөр торгууль ногдуулж, арга хэмжээ авдаг байна. Мөн цаашид барилга нурснаар олон хүний амь насанд хүрэх ч аюултай аж.  

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2023 08 сар 12/

    Энэ ямар дугаарт хандаж энийг шалгуулах вэ

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 09/

    Төрийн нэр хүнд сүр хүчийг гутаасан ийм бичлэг ямар тэнэг нь тавьдаг байнаа,зүй нь тэр үүдэн дээр ирж хуцаад байгаа шалимгар шар юмыг цохиж унагаад,гавлаад аваад явах хэрэгтэй юм,зодолдоогүй бол над хамаагүй гээд буцсан цагдаагийн оронцогыг зайлуулах хэрэгтэй,ийм тохиолдолд тэр төмөр хаалгыг машинаа

    1
    Хариулах
  • IRGEN / 2017 04 сар 08/

    BOGD ARIIN BARIRNII ORSHIN SUUGCHID YUGA HARJ BSIIM BEE NURAAJ ALAH GEJ BHAD NI

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 07/

    great

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 07/

    harvaas davarsan hujaanuud bainshdee odoo buur mongol hujaa ni yalgagdahaa bolson bna shalgahaar mongol ulsiin irgenii unemlehte l baij taarna Er ni deer ued 50-60aad ond orj irsen hujaa nariin huuhduud odoo yag l mongol hun shig bolson bna lee Tegsen hernee tsaanaa l hyatad tsus ni bgaad l bgaa umd

    1
    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 07/

    Archaagui bn doo mongoliin tur

    1
    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 07/

    Хужаа нар төвөг удах эхлэл тавигдсан байна.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 07/

    Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана шүү өвөө нараа.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 07/

    ТӨРИЙН АЛБАДЫГ ОРУУЛЖ ШАЛГУУЛДАГГҮЙ ЯАСАН ТОМ ДУРАКУУД ВЭ. ТА НАРААС ӨӨР ХҮМҮҮС НААД БАЙШИНДАА АМЬДАРДАГЫГ МЭДЭЭРЭЙ. ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ҮХ. ХҮНД БҮҮ ГАЙ БОЛ ХАРААЖИЙН ЦАЙРЦАН ГАРУУД БНА ДАА

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 07/

    ГӨЛИЙСӨН ХУЛГАЙЧУУДЫГ . ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ҮХЭХГҮЙ БУСДЫГ ХАМТ АВС РУУГАА АВЧ ОРОХ НЭЭ . ХУЛГАЙЛСАН МӨНГӨ НЬ БАГАДААД ХҮНИЙ АМИАР НААДДАГ БОЛОХ НЭЭ

    Хариулах