Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 10

Өчигдөр 21.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Туул-1" хотхоны орцны цонхоор хоёр хүүхэд уначихлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Охидыг үсрэхийг харсан оршин суугчид тэр дороо цагдаад дуудлага өгсөн байна. Тус байрны 14 давхраас үсэрсэн гэх Б, Ү нар 17, 16 настай охид юм байна. Хэргийн талаар нийслэлийн цагдаагийн газраас тодруулахад “Охидын амиа хорлосон шалтгааныг одоогоор мэдээлэх боломжгүй. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа” гэж байна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.