Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт орно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 10

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулжээ. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн байна. Мөн бүсчлэлийг зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх,Өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-наас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжих юм байна. 

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх