Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 10

Монголоос хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан өгөх болсноо БНСУ-ын прокурорын байгууллага олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. 2014 оны тавдугаар сард хоёр солонгос иргэн, нэг монголтой хамтран хил давуулсан олдворуудыг Монголд хүлээлгэн өгөх арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болсон байна.
Үүнд зөвхөн Монголоос олддог Тарбозавр батаарын яс, үлэг гүрвэлийн өндөг гээд палеонтологийн олон олдвор багтжээ. Өмнөд Солонгосын Засгийн газраас өөр улсын соёлын дурсгалыг буцаан өгч байгаа анхны тохиолдол энэ бөгөөд Монголын Засгийн газар хариу талархал илэрхийлж, олдворуудыг тус улсад удаан хугацаагаар түрээслүүлэн иргэдэд нь үзүүлэх санал тавьсан гэж “Кореа таймс”, Ёнхап зэрэг цахим хуудсанд бичжээ.
Бидний авсан мэдээллээр буцаан өгөхөөр болсон зүйл нь тус улс руу хил давуулсан палеонтологийн олдворуудын багахан хэсэг нь гэнэ. Манай улсын иргэн, Тарбозавр батаарыг Эрик Прокопитой хамтран АНУ руу хүргэсэн Т-ын хамсаатан Ө гэх хүний хил, гаалийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбогдож гаргасан олон олдвор тус улсаар дамжин барууны орнуудад хүрэх нь хүрсэн, БНСУ-д үлдсэн нь ч олон байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.