Налайхын замыг шинэчлэх Хятадын "CRCC" компанийн сураг тасрав уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 10 ・ 1

Налайх чиглэлийн замд маш их осол гардаг. Энэ ослыг бууруулах, осол гаргахгүй болгохын тулд нэлээд ажлуудыг хийнэ гэж байв. Ямартай ч авто замын ослыг буруулах зорилгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нөхдийг нэлээд журамласаар ирсэн.  Мөн иргэдийг торгох зэрэг, машин ачих зэрэг иргэдэд очих дарамтыг нэмэгдүүлсээр ирлээ.

Гэвч Зам, тээврийн яам, зам барих захиалга өгч буй байгууллагууд ажлаа сайн хийж чаддаггүйгээс болоод чанаргүй зам тавьж, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийнх нь мөнгийг завшчихдаг тал бий. Үүний нэг жишээ бол Налайх, Улаанбаатарын чиглэлийн зам. Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 21-ний тогтоолоор Концессын зүйлийн жагсаалт баталж, түүний хавсралтын 51 дүгээрт “Баянзүрхийн товчоо, Налайх, Чойр чиглэлийн авто замын уулзвар хүртэлх 17.5 км хурдны авто зам барих төслийг барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр шууд гэрээ байгуулахаар болсон байдаг.   Үүний дагуу уг замыг шинэчлэхээр Зам тааврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийн газарт 2014 онд судалгаа хийж эхэлсэн бөгөөд тухайн үедээ концессын гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах, 2015 оноос барилгын ажил хийхээр төлөвлөөд байсан юм. 

Төлөвлөгөөнөөс харахад нэг чиглэлдээ хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй зам тавихаар болж байлаа. 2014 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын CRCC гэх барилгын компанийнхан  манайд ирж, Баянзүрхийн товчооноос Налайх дүүргийн чиглэлд 17.5 км авто замын ажил болон Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо чиглэлийн 3.4 км авто зам, тус чиглэл дэх 288 метр гүүрийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж байлаа. Энэ компани, энэ ажил яасан бэ, ингээд сураг тасрав уу. Энэ ажил одоог хүртэл таг болоод байна. Налайхын замын ажлыг Зам тээврийн яамны үе үеийн сайд нар нэг мөр шийдсэнгүй. Энэ нь тендер нэрээр мөнгө цохидог арга ч ибайж болох юм.

Г.Наран

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 10/

    Баянзүрхийн товчоо хэмээх замын бөглөөгөө хотоос гаргаачээ хот дотроо ийм балай юм хийж байдаг тэнэгүүд

    Хариулах