Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 10
・ 1
"Дөрвөн уулын хишиг" барилдааны "Сонгино хайрханы хишиг" барилдаан Монгол бөхийн өргөөнд ням гарагт болж Увс аймгийн Тэс сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх улсын харцага Т.Баасанхүү түрүүллээ.
Архангай аймгийн Булган сумын харъяат, Бөхбилэгт дэвжээний бөх улсын арслан Р.Пүрэвдагва энэ барилдаанд үзүүрлэв. МҮБХ-ноос зохион байгуулдаг тус барилдааны 2017 оны эхнийх нь бөгөөд энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулж байна.
"Сонгино хайрханы хишиг" барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглож Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх улсын арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан Хэнтийн Аварга дэвжээний бөх улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд өсөх идэр начин Э.Энхбат, Л.Цэрэнтогтох, улсын начин Л.Шинэбаатар, Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.