Сэтгэл гутралын үед зохистой хооллох хэрэгтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 10 ・ 1

Сэтгэлээр унах нь бидний өдөр тутмын амьдралд олонтаа тохиолддог билээ.  Уйтгар гунигтай байх нь хэвийн үзэгдэл бөгөөд амьдралд тохиолдох  бухимдлын хариу урвал юм.

Бидний ихэнх нь эдгээр сэтгэлийн хөдөлгөөнийг амархан даван туулж хэсэг  хугацааны дараа гунигтай байдлаас гарч чаддаг байна.

Гэвч, уйтгар гуниг удаан хугацаагаар үргэлжлэх нь наслахтай холбоогүй ба  амьдралын хэвийн үзэгдэл биш юм. Хэрэв таны уйтгар гунигтай байх нь удаан  хугацаагаар үргэлжилж урьдынх шиг амархан даван туулж чадахгүй байвал  энэ нь өвчний шинж бөгөөд эмчлүүлэх арга зам хайх хэрэгтэй болно. Сэтгэл  гутрал бол хувь хүний дутагдал биш юм. Энэ байдлыг та өөрөө эмчлэх гэж  оролдсоны хэрэггүй, чимээгүй шаналаад ч нэмэргүй.

Шалтгаан

Сэтгэл гутралд хүргэх шалтгаан дан ганц байдаггүй. Дараах шалтгаанаар сэтгэл гутралд орж болдог:

  • Амьдралдаа ямар нэг үнэ цэнэтэй зүйлийг алдах, аливаа нөхцөл байдалд  гүйцэтгэх үүрэггүй болох (тэтгэвэрт гарах г.м.), бие эрхтний үйл ажиллагаа муудах (хараа, сонсгол муудах), найз нөхөр болон гэр бүлийн гишүүнээ алдах

  • Амь насанд заналхийлсэн өвчин буюу өвдөлт ихтэй, удаан хугацаагаар  үргэлжлэх өвчнүүд (цус харвах, чихрийн шижин, хавдар, Алцгеймерийн өвчин г.м.)

  • Албан хүчээр эмнэлэг, асрамжийн газар, бусад газруудад удаан  хугацаагаар байх

  • Зарим нэг эмийн гаж нөлөөнөөс

  • Удмын хүчин зүйлүүд (гэр бүлд удам дамжин илэрдэг байж болно)

  • Тархины химийн бодисуудын тэнцвэр алдагдсанаас сэтгэлийн хөдөлгөөн,  бодол санаа, нойр, хоолны дуршил, зан үйлийн өөрчлөлтөд хүргэх

Эсвэл тодорхой шалтгаангүй байж болно.

Шинж тэмдэг

Дараах шинжүүдийн 5 буюу түүнээс илүү шинж илэрсэн ба 2 долоо хоногоос  илүү хугацаагаар үргэлжилсэн бол сэтгэл гутралд орсон гэж үзэж болно:

  • Байнга буюу ихэвчлэн уйтгартай, сэтгэл хоосорсон мэт санагдах

  • Амьдралд бага буюу огт сонирхолгүй байх, амьдралаас таашаал авахгүй байх

  • Ядрах, залхуурах

  • Амарч чадахгүй байгаа мэт санагдах

  • Унтаж чадахгүй байх буюу хэт их нойрмоглох

  • Хоолны дуршилд өөрчлөлт орох (хэт их идэх буюу хоолонд дургүй болох)

  • Өөртөө итгэлгүй болох

  • Өөрийгөө үнэ цэнэгүй мэт санах, шалтгаангүйгээр буруутгах

  • Анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, шийдвэр гаргаж чадахгүй байх

  • Их уйлах

  • Үхэх, амиа хорлох бодол дахин дахин орж ирэх

Ахмад настнуудын дунд сэтгэл гутрал нь энгийн эмчилгээнд намддаггүй, биеийн ямар нэг шинж тэмдэгүүдтэй хавсарч илрэх нь их байдаг. Тухайлбал:

  • Гэдсээр өвдөх

  • Бүгчимдэх

  • Цээжээр өвдөх

  • Толгой эргэх

  • Зүрх дэлсэх

Эмчилгээ

Сэтгэл гутрал буюу депресс -ийн эсрэг эмийн болон эмийн бус олон эмчилгээнүүд байдаг. Зохистой эмчилгээний дүнд сэтгэл гутралд орсон ихэнх хүмүүс сайжирдаг  буюу хэвийн амьдралдаа эргэн ордог билээ. Иймээс эрт үед нь эмчид хандах  нь зөв.

Хэрэв сэтгэл гутралын шалтгаан нь мэдэгдэж байгаа бол хамгийн үр дүнтэй  эмчилгээ нь шалтгааны эсрэг эмчилгээ юм. Тухайлбал, уг байдалд хүргэсэн  эмийн бодисын хэрэглээг зогсоох, ганцаардлаас гарахад нь туслах г.м.

Сэтгэл гутралд орсон бүх хүмүүст зөвлөгөө өгөх эмчилгээний арга үр дүнтэй  байдаг. Тухайлбал, тусгайлан бэлтгэгдсэн зөвлөгч, сэтгэл зүйчид хандаж  өөрийнхөө сэтгэлийг зовоосон зүйлийг хуваалцан, ямар нэгэн шийдвэр гаргахыг оролдох.

Эмчийн бичиж өгсөн сэтгэл гутралын эсрэг эмүүд сэтгэлийн хөдөлгөөн, нойр,  хоолны дуршил, анхаарал төвлөрөлтийг хэвийн байлгахад тус болно. Гэвч,  эдгээр эмүүдийн үйлчилгээ нь 4-8 долоо хоногийн дараа илэрдэг. Тиймээс шууд сайжрахгүй байна гээд эм уухаа орхиж болохгүй. Мөн сайжирч  эхэлсний дараа эмээ 4-12 сар үргэлжлүүлэн уух нь өвчин дахихаас сэргийлэх  ач холбогдолтой. Ам хатах, өтгөн хатах, бэлгийн идэвх өөрчлөгдөх, толгой  эргэх, нойрмоглох зэрэг эмийн гаж нөлөө нь түр хугацаанд илэрдэг бөгөөд харьцангүй хөнгөн байдаг.

Зарим тохиолдолд хавсарсан эмчилгээ үр дүнтэй байдаг. Эмийн эмчилгээ нь  шинж тэмдэгүүдийг намдаах  үйлчилгээтэй байхад зөвлөгөө авах нь  амьдралын төвөгтэй асуудлуудыг хэрхэн үр ашигтай шийдвэрлэж байх талаар суралцахад хэрэгтэй байдаг. Ямар ч тохиолдолд эмчилгээг эрт эхлэх нь үр дүнтэй байдгийг санах нь чухал.

Урьдчилан сэргийлэлт

Дараах арга хэмжээнүүдийг хийж хэвшүүлвэл сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг:

  • Найз нөхдийн холбоог олон жилээр хадгалах. Тэтгэвэрт гарах, хайрлаж  явсан хүнээ алдах зэрэг амьдралд гарах олон том өөрчлөлтүүдийг даван

    туулахад найз нөхөд тусладаг.

  • Гэр бүлтэйгээ холбоотой байх. Анхаарал халамжтай гэр бүл сэтгэл  гутралд орох магадлалыг багасгадаг.

  • Завгүй болон зорилготой байхын тулд сонирхдог зүйлсээ хийж, хөгжүүлж

    байх

  • Бие болон сэтгэлийн хувьд идэвхтэй байх. Биеийн хөдөлгөөнийг идэвхтэй байлгахаас гадна боловсролоо дээшлүүлэх сургалтанд хамрагдах, үгийн сүлжээ таах, шатар тоглох, телевизийн уралдаант тэмцээнд оролцох зэрэг  оюун санааг хөгжүүлэх, сэргээх үйл ажиллагаанд илүү оролцох хэрэгтэй.

  • Сэтгэл санаагаа бусадтай хуваалцаж бай. Өөрийн зовлонг хуваалцаж  болох тохирсон хүнийг сонго. Зовлонгоо хуваалцсанаар өөрийгөө эмчлэх нэг  алхам хийнэ.

  • Хүнд хэцүү зорилго битгий тавьж бай. өөрийнхөө боломжийг бодитой  үнэл. Том зорилтыг жижиг жижиг зорилтуудад хуваах хэрэгтэй. Дараа нь хамгийн чухлыг нь сонгоод өөрийн хийж чадах

  • Зохистой хооллож бай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: