ОЮУТНЫ БАЙРАНД ГАЛ ГАРЧЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 10 ・ 1

Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн  оюутны байранд өчигдөр/04.09/ гал гарчээ.

Галын дуудлагыг  өдрийн  12:27 цагт  өгсөн бөгөөд дуудлагын дагуу  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллажээ.

Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар  ажилласны хүчинд галыг унтрааж, утаажилтын бүсээс 12 хүнийг гаргасан байна.

Гал гарсан шалтгааныг  одоогоор тогтоогоогүй байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: