Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 11
・ 1
"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн.
Тэгвэл эдгээр эмэгтэйчүүд “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ байгуулжээ. Тэд энэ долоо хоногт буюу энэ сарын 12-нд 15-18 цагийн хооронд Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр төлөвлөсөн байна. Иймээс тайван жагсаал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвшөөрөл авахаар Хотын дарга С.Батболдод ханджээ. Эдгээр эмэгтэйчүүд энэ удаад “ОФФШОРЧИД, УЛС ТӨРИЙН АВИЛГЫН ЭСРЭГ ЭЭЖ НАРЫН ДУУ ХООЛОЙ” тайван цуглаан хийхээр төлөвлөөд байгаагаа өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Мөн тэд тайван цуглаанд оролцох хүмүүс үндэснийхээ хувцастай ирж үзэл бодлоо илэрхийлэхийг хүсчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.