Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 11
・ 1

Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан- 2017” уралдаан 16 дахь жилдээ явагдах гэж байна. Уралдаанд, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, ЕБС-ийн мэргэжлийн багш, их дээд сургуулийн оюутнууд, мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн ангилалд явагдах ба бүтээлийг энэ сарын 25-ны 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн II байрны 305 тоотод хүлээн авна.
Уралдааны журам:
Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байна. Бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно.
Бүтээлийг дөрөвдүгээр сарын 25-ны 17:00 цаг хүртэл ЕБС-ийн мэргэжлийн багш (сорилго), их дээд сургуулийн оюутан (мэргэжлийн болон мэргэжлийн бус) мөн цахимд бичих чадварын төрөлд оролцох хүмүүс 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 343 тоотод хүрэлцэн ирж, уралдаандаа оролцоно уу.
Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mn; http://ims-num.org) –аар зарлах юм байна.
Бүртгэл:
Дөрөвдүгээр сарын 13-25-нд 10:00-17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн II байр, 3-р давхарт
Холбогдох утас: 88208537; 80805178
Шагналын сан: Ангилал тус бүрт,
Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
Шагналт байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
Шагналыг “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.