Оффшор бүс дэх дансаа эргүүлэн татна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 11

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж, хөрөнгө оруулалт хийхийг хориглосон. Засгийн газар өөрсдийн болон олон улсын байгууллагын судалгаанд тулгуурлан оффшор бүсийг тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албанд орохоор нэр дэвшигч нь оффшор бүсэд данстай бол түүнийгээ зургаан сарын дотор эгүүлэн татахаар тусгасан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх