Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 12
・ 2

Өчигдөр орой 18.00 цагийн үед цэргийн хээрийн сургуулилтын "Тавантолгой"-д гранат дэлбэрч, хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан ноцтой хэрэг гарсан. Одоогийн байдлаар шархадсан цэргүүд эмнэлэгт яаралтай хүргэгдэж хоёр албан хаагч яаралтай хагалгаанд орсон байна. Бусдынх нь биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа аж. Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд амиа алдсан цэргүүд мөн хөдөөнөөс цэргийн албан хаахаар ирсэн байсан аж. Уг осол Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн сургалтын төв нь нийслэлээс 50 орчим километрийн зайтай оршдог байна.
Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархаджээ. Ослын шалтгааныг хууль хяналтын байгууллагынхантай хамтран тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Шуурхай комисс ослын газар дээр ажиллаж байга аж.
Осол болсоны даруйд ЗХЖШ, сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлжээ. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 8 цэргийн албан хаагч ирж эмчилгээ авч байгаа. Ирсэн 8 цэргийн албан хаагчийн хүний биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа гэж албаныхан мэдээлэл өглөө.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.