АЭРОБИК ГИМНАСТИКИЙН УАШТ БОЛНО

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 12 ・ 1

Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулдаг аэробик гимнастикийн өсвөр үеийн 13 дахь удаагийн УАШТ энэ сарын 16-нд болно. 

Тэмцээн 6-8, 9-11,12-14,15-17 насны ангиллаар олон улсын гимнастикийн холбооны 2017-2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу зохион байгуулагдах аж.

Аэробик гимнастикийн спортоор хичээллэгч аймаг, орон нутаг, сум дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага, клуб, төвийн тамирчид оролцоно.

Тэмцээнд оролцох баг тамирдын зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: