Хүүхэд харах үйлчилгээг шалгаж эхэлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 12 ・ 1

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд харах үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмж ямар байгааг шалгаж эхэлсэн байна. Уг шалгалтаар хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015 стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийх юм.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжүүлж эхэлснээр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй 45 мянга гаруй хүүхэд байгаагаас 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан гэсэн тоо бий. Улсын хэмжээнд 1305 иргэн ажлын байртай болж, хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаан мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч ажилтай болжээ.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд харах 818 төвд 5275 хүүхэд хамрагдаж байгаа гэсэн тоо гарчээ.

Шалгалт ирэх сарын 31-н хүртэл үргэлжлэх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: