Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 12
・ 5

Монгол Улсын заан Ц.Баярсайханыг бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаад байгаа билээ.Тодруулбал Ц.Баярсайхан заан “Мах импекс” компанийн хуурамч бичиг баримтаар бусдыг залилан 500 сая төгрөгийн хохирол учруулсан аж.
Хэргийг өнгөрсөн онд шүүхээр хэлэлцэн Ц.Баярсайханд 11 жилийн ял оноосон. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсанаар, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Тэгвэл уг хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр товлосон ч хойшиллоо. Ц.Баярсайханы өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм. Уг шүүх хурал ирэх сарын 22-нд болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.