Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 13
・ 6

Хавдар судлалын эмнэлгийн өргөтгөл одоог хүртэл ашиглалтанд орсонгүй. Үүний учир шалтгаан нь гүйцэтгэгчээр ажиллаж буй “Суурь” компанитай холбоотой. 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгох энэ эмнэлэгт элэгний мэс заслын болон туяа, химийн эмчилгээний танхимуудыг шинээр бий болгох учиртай. Гэтэл Суурь гэж компани 2011 онд тус барилгыг барина гээд тендэрээс 450 сая төгрөг авчээ.Халдвартын эмнэлэг ашиглалтанд ороогүйгээс болоод олон хүн амь насаараа хохирч байгаа.
Яагаад ийм том толгойтой компани одоог хүртэл барилгыг ашиглалтанд оруулахгүй байна вэ гэвэл дээрх компанын эзэн нь Х.Чинболд гэж хүн бий. Х.Чинболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сайн найз. Мөн Ерөнхийлөгчийн том хүү Э.Эрдэнэ эдний охинтой гэр бүл болсон. Э.Эрдэнийн эхнэрийг Ч.Ариунжаргал гэдэг аж. Ч.Ариунжаргал, Э.Эрдэнэ нар хоёр настайгаас эхлэн бие биенээ мэддэг, нэг цэцэрлэгт явдаг багын андууд гэнэ. Мөн АНУ-д ч хамт сурч байжээ. Хэдийгэээр бага балчираасаа найзалж байсан ч гэсэн таван жилийн өмнөөс албан ёсоор үерхэж байгаад гэрлэжээ. Х. Чинболд Орост Барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн. 1990 онд СОТ-3 гэгдэх барилгын үйлдвэрийн баазад мастераар ажиллаж байгаад 1991 онд мэргэжилтэн орос мэргэжилтнүүдийг нутаг буцахад ажилчидтайгаа нийлээд “Суурь” пүүс гэж байгуулж байсан гэнэ. Тэгэхээр энэ компанид Ерөнхийлөгч тегдер авч өгсөн, ерөнхийлөгчийн далбаан дор байдаг байж болох юм. Яагаад гэхээр суурь компанид хууль үйлчилдэггүй юм билээ.
Н.Ганчимэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.