Он дуустал хүүхдийн мөнгийг хэвийн олгоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 17 ・ 3

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны төвшинг харгалзан 40 хувьд нь олгохоор болсон. Энэ нь ирэх 2018 оноос эхэлж мөрдөгдөх бөгөөд 2017 ондоо урьдын адил хүүхдийн мөнгийг олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл энэ оныг дуустал хүүхдийн 20 мянган төгрөгийг хэвийн олгох юм байна. Энэ талаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "2017 онд хүүхдийн мөнгийг олгодгоороо олгоно. Харин 2018 онд судалгаанд хамрагдсан нийт өрхийн 40 хувь буюу 298 мянган айлын 521 мянга 907 хүүхдэд мөнгө олгохоор байна.Түүнлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох арга замыг судалж байгаа" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 18/

    songuuliin show gej ene dee songuuiin daraa butsana daa MAN amlasan helsen yarisandaa ezen boldogui biz dee uih-iin soguuliar amlasan amlaltiig yaj odoo erguulj bga bilee dee olon huurtahgui baival zugeer dee

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 17/

    grreeat

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 17/

    тэгээд яаахын 7 сараас хойш аваагүй нь авахыму тээ 12 сар хүртэл

    Хариулах