Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 17
・ 3

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол дөрөвдүгээр сарын 16-нд боллоо. Ээлжит тохиролд 2017 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн болон дөрөвдүгээр сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан байна.
Сугалаагаар доорхи тооны хүмүүс азтан болжээ.
- 100 сая төгрөгийн 1
- 20 сая төгрөгийн 2
- 4 сая төгрөгийн 10
- 500 мянган төгрөгийн 122
- 100 мянган төгрөгийн 999
- 20 мянган төгрөгийн 9974 баримт тохиролд таарч, нийт 11108 иргэн азтан боллоо. Энэ удаагийн сугалаанд супер азтан тодороогүй байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.