Амралтын өдөр зам тээврийн ноцтой ослууд гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 17 ・ 2

Амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд нэлээд гарчээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын зам “Бумбат” амралтын газрын урд замд N.X trail маркийн Д жолоочтой автомашин онхолдож зорчигч 18-19 насны гурван хүн гэмтэж эмнэлэгт хүргэдсэн байна. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Москвагийн гудамж “Lux oil” ХХК-ны урд замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож 10 сартай хүүхэд амь насаа алдсан, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.  Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын “Довийн гуанз” гэх газар T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Жолооч нар хурдаа зөв тохируулан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг тээвэрлэж яваа бол хамгаалах бүс, зориулалтын хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 17/

    Архи уусан үедээ авто машин жолоодсон нөхдийн толгойг илсэн хууль гаргачихаад одоо болохоор олон долоон юм ярьж гошигнох хэрэг ибайна уу?жараад онд үйлчлэж байсан арван гуравдугаар зарлигийг архиваас аваад хууль болгоод хэрэгжүүл гэж хичнээн хэлэв,нэрэлхээд нэрээ идэхгүй,ажил хариуцах чадваргүйгээ о

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 17/


    Хариулах