Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 19
・ 113
МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг дуурайн дуэт дуулдаг залуу дуучин Б.Болд , Э.Чулуунчимэг нар хэд, хэдэн удаа тоглолт хийж, СТА болцгоосон байдаг. Тэднийг нийтийн дуу сонсдог хэсэг ард олон мэдэхээс биш, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн акулуудын хажууд бол хэн ч биш л дээ. Хэн ч биш атлаа тэд саяхнаас холливуудын од мэт л салалтаа зарлаж, олон янзын хэвлэлээр “гоншигнох” боллоо. Хамгийн эхлээд Э.Чулуунчимэг хурцхан шүлэг бичиж, тухайн шүлгээр салалтаа зарласан байдаг. За энэ яахав гол асуудалдаа орьё.
Одоогийн байдлаар Э.Чулуунчимэг тоглолтоо хийх гэж байгаа учраас бусдад тоогдох, ад олноор өрөвдүүлэхийн тулд хар пиар хийж олны анхаарлыг татаж байна. Ингэхдээ Б.Болдыг багагүй буруутгаж байгаа. Харин Б.Болд нь нэг хоног ч тэсэлгүй түүнд хариу барин хэвлэлээр ярилцлага өгч буй нь ямар шалчигануур амьтан болохыг нь харуулсан. Угаасаа тэр хоёр хэвлэлээр дайтаад байгаа юм байна. Ингэхдээ Б.Болд, дуучин Х.Мөнгөнцэцэг нар нэг тал болчихсон захиалгат сэтгэгдэл, пост бичдэг хүмүүс болон зарим сайттай гэрээ хийн, Э.Чулуунчимэгийн эсрэг тактик хэрэглэж байгаа аж. Э.Чулуунчимэг хүртэл тоглолтоо хүнд үзүүлэхийн тулд бас хэвлэлүүдэд хандан өөрийгөө өрөвдүүлчихгээд байгаа нь хэн хүний нүдэнд ил харагдаж байгаа.
Гэхдээ Б.Болд хамгийн дотны найздаа ярихдаа “Х.Мөнгөнцэцэгтэй зочид буудалд байсан бичлэг Э.Чулуунчимэгт байгаа учраас болгоомжтой хандах хэрэгтэй байна” гэжээ. Зарим эх сурвалийн хэл буйгаар дуучин Х.Мөнгөнцэцэг Б.Болдын хүүхдийг тээж буй жирэмсэн гэх мэдээлэл байна. Тиймдээ ч Б.Болд Х.Мөнгөнцэцэгийн нэр хүндийг хамгаалахаар тэмцэж буй гэнэ. Жирэмсэн болоод ч тэрүү тэрээр сүүлийн үед фэйсбүүктээ цээж голдуу зурагаа постолж байгаа харагдах юм.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.