Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 19
・ 7

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р гийн цэргийн ангид алба хааж байсан цэрэг ээлжийн ахлагчдаа зодуулж, өвөл гадаа хөөгдөн гарсны улмаас хөл нь хөлдөж, хуруугаа тайруулсаэн хэрэг 2016 онд гарсан байдаг.
Одоогоос зургаан жилийн ємнє буюу 2005 оны тавдугаар сарын 11-нд Хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хааж байсан хилчид Заставын хоёр даргаа буудан хєнєєж, Оросын холбооны улсын хил даван оргон зайлсан хэрэг гарсан билээ. Мєн 2009 оны арваннэгдvгээр сард Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн цэргийн 0129 дvгээр ангид алба хааж байсан дєрвєн цэрэг, харуулын дарга, заставын орлогч зэрэг гурван хvний амийг хєнєєн, зургаан цэргийг барьцаалсан ноцтой хэрэг vйлдэж байсан түүхтэй.
Үүнээс гадна 2010 оны найман сард Дорноговь аймгийн Сулинхээрийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батболд, дэслэгч Д.Булганыг зодож, амь насыг нь хохироожсон байдаг. Тэрээр элэг, зүрхийг нь бяцартал зодсон байдаг. Мөн Сулинхээрийн хилийн отрядын хоёрдугаар заставын жагсаалын дарга, ахлагч Н амиа хорлосон байдаг. Түүнийг амиа егүүтгэх хэмжээнд хүргэсэн хүн нь хэн байж тус цэргийн ангийн удирдлагууд байж таарна.
Замын-Vvд дэх шалган нэвтрvvлэх хилийн 0108 дугаар ангийн Соёл хvмvvжил эрхэлсэн орлогч, дэд хурандаа Н.Очирсvх, Тємєр замын шалган нэвтрvvлэх боомтын дарга хошууч Б.Батсуурь нар хамт архи ууж, муудалцсан аж. Улмаар бие биенийгээ хутгалан гэмтээсэн байдаг. Гэсэн ч цэргийн байгууллагатай холбоотой ноцтой, зөрчилтэй мэдээллийг тэд сайн нуццалж чаддаг. Олонд ил болсон нь энэ болохоос биш өөр маш олон хэрэг байхыг үгүйсгэх арга алга. Ийм байтал салбарын яам юу хийж байна вэ. Салбарын яамны хэнэггүй, хайхрамжгүй, дарамтаар хүмүүжүүлдэгээс болоод дэлбэрэлт хүртэл боллоо. Цаашид энэ салбарт юу ч тохиолдож болох нь байна. Цэрэг эрс айдаст автаж эхэллээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.