Азийн гар бөмбөгийн аваргууд маргааш тоглоно

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 20

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 20-26-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.

Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн анх 1998 онд зохион байгуулагдаж эхэлсээс хойш Монгол Улсад ийнхүү дөрөв дэх удаагаа болох гэж байна.

2000, 2008, 2015 онд Улаанбаатар хотноо зохиогдоход эмэгтэйчүүдийн шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 онд дөрөвдүгээр байрт шалгарсан. 

Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд 2015 онд БНАСАУ-ын баг анх удаагаа орсон. Энэ удаагийн тэмцээнд зүүн бүсийн багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу Макао, БНАСАУ,  БНСУ, Тайвань, Хонконг, Монгол, БНХАУ, Япон улсын үндэсний холбоодын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Энэ удаагийн тэмцээнд оролцохоор Азийн 180 гаруй тамирчин, албаныхан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.  

Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх