Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 21
・ 16

Уг нь өнөө жил ноолуурын ханш өмнөх жилүүдээс илүү үнэ хаштай байлаа. Өнгөрсөн жил нэг кграмм ноолуур 40 мянган төгрөөр эхэлж байсан энэ жил бараг 80 мянган төгрөгөөр эхэлчихсэн инээд 105 мянга хүрсэн.
Гэвч дөрөвдүгээр сарын 20- ноос эхлээд Хөдөө аж ахуйн бирж ноолуурын ханшыг навс унагачихсан байна.Тодруулбал, тус биржээс ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулахдаа Хөвсгөл аймагт 95000 мянган төгрөг гэж байсан ханшыг навс унагаж малчдыг дээрэлхэн 78 мянга хүргээд хаячихжээ.
Ченжүүдийг малчидтай нь дарамтсалсан Хөдөө аж ахуйн биржийн Х.Баатар гэж нөхөр ноолуурын ханшинд их нөлөө үзүүлж байгаа нь энэ.
Өөрөөр хэлбэл, малчин, ченж гэсэн энэ гинжин хэлхээ жил бүрийн хавар өрнөдөг зүй тогтолтой байлаа. Гэхдээ хөрөнгийн бирж бий болсноор нэмэр биш нэрмээс болох шинжтэй байна.
Биржтэй болж, ченжийн дамжлагыг халж, бодит үнэ тогтох боломж бүрдлээ хэмээн магнай нь тэнийж суусан малчид өдгөө урам хугарч байна. Учир нь бизнес эрхлэгч малчидтай наймаа хийхдээ биржийн шимтгэлийг тооцож, тэднээс түүхий эд худалдаж авдаг. Мэдээж, бизнес эрхэлж буй хүн санхүүгийн тооцоонд үндэслэн худалдаа хийх нь гарцаагүй. Тиймээс биржийн шимтгэлийг малчдаар төлүүлдэг байна. Малчдын хувьд ноолуур гэдэг нь л ганцхан мөнгөний эх үүсвэр нь шүү дээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.