Аварга том мөсөн уул канадын арлаар хөвж байна

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 21 ・ 1

Канадын Ньюфаундлэнд арал дээрх Феррилэнд хотод байгалийн нэгэн гайхамшигт үзэгдэл болсон байна. Учир нь маш үзэсгэлэнтэй, аварга том мөсөн уул тус хотын эрэгт ойртон иржээ. Энэхүү мөсөн уулыг Улаан өндөгний баяраар өөрийн нүдээр үзэх гэсэн иргэд Феррилэнд хот руу орох замд түгжрэл үүсгэжээ.  

Энэ мужийн эрэг дагуух газрыг нутгийнхан “Мөсөн уулсын өргөн чөлөө” хэмээн нэрийддэг аж. Энд жил бүрийн хавар Арктикаас салсан олон тооны мөсөн уулс хөвөн ирдэг байна.

Энэ удаа эрэгт ойртон ирсэн аварга мөсөн уул хөрсөнд суусан учраас эндээсээ холдохгүй байх хэмээн Феррилэнд хотын дарга Эйдриан Кавана ярьсан байна. Мөсөн уул хотын эрэгт ингэж ойрхон ирсэн нь жуулчдад зураг авах ховор боломжийг олгож өгсөн аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: