Гэмт хэрэгтэнийг айлд нуугдаж байхад нь баривчилжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 24

Хүн амины гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас урагшаа 35 километрт Шар хошуу гэх газар иргэн Б нас барсан байна гэх дуудлага мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт иржээ.

Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийхэд иргэн Б нь бусдад хутгалуулсны улмаас нас барсан сэжиг, таамаг илэрч, хэргийг үйлдсэн байж болзошгүй О гэгчийг улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжилж олж илрүүлэн баривчилсан байна. Гэмт хэрэгтэнийг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас хойш, айлд нуугдаж байхад нь баривчилсан байна. Улмаар Дундговь аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх