Сайн үйлс бүхэн мандан бадраг /Бичлэг/

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 28 ・ 1

Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай Л.Бүжинлхам охинд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Асан” эмнэлгийн мэс заслын багийнхан өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр охины ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн юм. Энэхүү хүнд мэс засалд нийт 70 гаруй эмч нар 15 цагийн турш тасралтгүй ажиллаж, хагалгаа амжилттай боллоо.

Охины аав П.Лхагвасүрэн: Л.Бүжинлхам охины минь хагалгаанд гүн туслалцаа үзүүлсэн "Тэнгэрийн модун" ТББ захирал Г.Батхүү болон "Мишээл экспо" компаний захирал Э.Энхболд мөн "ХАСМЕДИА" энтертайментын хамт олонд манай гэр бүлийн зүгээс гүн талархал илэрхийлж байна. 


Та бүхний ажил амьдрал үргэлж дардан байх болтугай.
Сайн үйлс бүхэн мандан бадраг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: