Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 28
・ 5
Сири, Иракийн хойд хэсгийн нутгийг хяналтдаа авсан “Лалын улс” террорист бүлэглэлийн гишүүд Монголд орж ирсэн байж болзошгүй тухай өдөр тутмын нэгэн сонинд нийтлэгджээ.

Тус мэдээлэлд “Дэлхий нийтэд түгшүүр төрүүлж буй “Лалын улс” бүлэглэлийн хоёр гишүүн Монголд орж ирсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг манай талд БНХАУ-ын Хилийн тагнуулын албанынхан өгч, эрэн сурвалжлах хүсэлт тавьжээ. Тагнуул, цагдаа, мэргэжлийн бусад албаныхан өмнөд хөршийн талаас ирүүлсэн мэдээллийг шалгаж буй гэнэ” хэмээн дурьдагдсан байна.
БНХАУ-аас цагдаа, тагнуулынханд өгсөн мэдээллээр Шинжаан-Уйгараас гаралтай Лалын улс бүлэглэлд гишүүнээр элссэн хоёр этгээд манай улсын нутаг дэвсгэрт өөр хүний нэрээр ирсэн байж магадгүй гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.