“ХАПСАГАЙ БӨХ”-ИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 01

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Чингэлтэй дүүрэг, Бүгд найрамдах Саха улсын Хангаллаский улус хамтран “Хапсагай бөх”-ийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны MJ спорт цогцолборт боллоо. “Хапсагай бөх”-ийн тэмцээнд өсвөрийн 7, насанд хүрэгчдийн 7 жинд нийт 42 багц медалийн төлөө Бүгд найрамдах Якут улсын болон Монгол улсын 200 гаруй тамирчид өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. Тэмцээний үеэр Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн “Дорнын хүрээ” хамтлаг, Засаг даргын дэргэдэх өсвөрийн гимнастикийн баг тамирчид мэндчилгээ дэвшүүллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх