Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 01

Харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт хийхээр болсон гэдгээ мэдэгдлээ.
“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” өнгөрөгч сарын 21-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлээд байсан юм. Тэд шаардлагынхаа хариуг тавдугаар сарын 1-ний дотор ирүүлэхийг хүссэн ч өнөөдрийн байдлаар тэдэнд хариу ирээгүй байгаа ажээ.
Тиймээс шаардлагын хариуг иртэл тэд суулт хийхээр болсон байна. Хэрэв өнөөдөртөө багтан хариу өгөхгүй бол цаашлаад өлсгөлөн зарлана гэж байгаа юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.