Замын-Үүдэд хүчтэй хуй салхи салхилжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 02 ・ 1

Өчигдөр буюу энэ сарын  01-ний үдээс хойш Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүчтэй салхи хөдөлж агаарт маш их тоосжилт, шороо үүсгэсэн байна. Тодруулбал энэ өдрийн үдээс хойш 16.42 минутаас 17 цаг 46 минут хүртэл нэг цаг 04 минутын хугацаанд хүчтэй салхи салхилсан байна.  Салхины хурд  10 минутын дунджаар үзэхэд 14 метр секунд хүрсэн гэдгийг эх сурвалж онцолжээ.  

Харин цаг уурын мэргэжилтнүүдийн  хэлж заншсанаар энэхүү салхи нь  “Нөөлөг” буюу хүчтэй салхи үе үе  хөдөлж зарим үед 18 метр секунд хүрдэг юм байна.  Энэ бол богино хугацаанд  маш хурдтай үүсээд эргээд тогтдог салхийг хэлдэг юм байна. Газрын гадарга дээр байгаа сул тоосыг хүчтэй салхи дээш нь хөөргөөд босгоод ирдэг үзэгдэл гэнэ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: