Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 02

Баянзүрх дүүргийн нутаг дэвгэр Ботаникийн эцэст байрлах “Well mart” худалдааны төвд цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугар сард их хэмжээний гал гарч тэндэхийн түрээслэгчдийн лангуу шатсан ноцтой хэрэг гарсан билээ. Дуудлагын дагуу онцгой байдлын гал унтраах 63, 35, 10, 14-р ангийн нийт 57 албан хаагч ажиллаж галыг унтраасан байдаг.
Галын улмаас тус төвийн хоёрдугаар давхар бүрэн шатсан байна. Тэнд 40 гаруй лангуу үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тухайн үед галын шалтгаан болоод хохирлын хэмжээг тогтоохоор БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч нар ажиллаж байгаа гэж байв. Гэтэл тэд одоог хүртэл галын дүгнэлт гараагүй гэдэг шалтгаанаар түрээслэгчдзийн хохирлыг барагдуулаагүй байгаа юм байна.
Аргаа барсан түрээслэгчид энэ долоо хоногт хэвлэлийн хурал хийж, "Well mart"-ын эздийн увиагүй үйлдлийг олон нийтэд дэлгэнэ гэж байна.
Тэгвэл түрээслэгчид галын улмаас 60 лангуу тус бүртээ 30-40 сая төгрөгийн бараатай байсан гэж үзвэл нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх тооцоо байгаа юм байна.
Уг нь бүхэл бүтэн гурван сарын нүүр үзэж байхад ямар ч галын дүгнэлт гарчих хугацаа шүү дээ. Тэгэхээр үүнд тус төвийн удирдлагуудын ашиг сонирхол орсон уу, эсвэл тэнд ажилласан Баянзүрх дүүргийн цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч шинжээч нар ажлаа хийж чадаагүй гэсэн үг юм уу. Ямартай ч энэ төвийн удирдлагууд галын дүгнэлт гараагүй хэмээгээд түрээслэгчидийг ихэд дорд үзэн амыг нь таглаж байгаа гэнэ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.