Төсвөөс Өргөнталыг тэжээх 113 сая төгрөгийг цаазын ялгүй болгосон хүнээр төлүүлэх хэрэгтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 09 ・ 12

 Хятад улсын иргэн Өргөнтал монгол эмэгтэйтэй Улаанбаатарт хамтран амьдарч байгаад согтуурсан үедээ амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байдаг. Түүнийг зээ дүүгийнх нь хамт заазуурдаж, хэрцгийгээр хөнөөсөн. Харин уг хэрэгт холбогдох шүүх хурал өчигдөр болж түүнд  25 жилийн хорих ял оногдуулжээ.  Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхлэхэд улсын яллагч шүүгдэгчид цаазын ял санал болгоод байсан билээ.

Гэтэл манай улс цаазын ялгүй улс болсноо дэлхий нийтэд зарлачихсан учир цааз өгч чадалгүй хоёр хүний амийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн Өргөнтөлд шүүхээс 25 жилийн хорих ял оногдуулаас өөрийг хийж чадаагүй юм байна. Түүний ялын таван жилийг  гянданд, 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Мөн Өргөнталаас 8.7 сая төгрөгийг гаргуулж, хохирогчийн талд олгуулахаар шийдвэрлэжээ. Хоёр монгол  хүний алтан амь нэг приус машины үнэ ч хүрэхгүй юм байна. 

Цаазын ялгүй орон болгоно гэж олон улсад зарласан хүн нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэгэхээр энэ хүн хүний амь хөнөөж болно, монгол хүний амь нас маш хямдхан шүү гэх утгаар цаазын ялыг үгүй болгожээ гэж  ойлгох уу. Хүн алсан хүнийг манай улс 25 жил төсвийн мөнгөөр тэжээхээр болчихож байгаа юм. Хоёр хүнээ хөнөөлгөсөн дээр нь алуурчин эрийг 25 жил тэжээн тэтгэнэ гэсэн үг. Учир нь нэг хоригдлын нэг өдрийн хэрэглээний төсөв 12400 төгрөг.  Нэг жилд 4 сая 526 мянган төгрөг зарцуулна. Харин 25 жилд 113 сая 150 мянган төгрөг болж байна. Гэтэл өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр ар гэр бусдыгаа тэжээж, эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцож буй барилгын ажилчин өдөртөө 12 мянган төгрөгөөр хоол аваад идчихэж чаддаг билүү. 
Бага ангийн сурагчдын "Үдийн цай хөтөлбөр"-т хамрагдах нэг хүүхдийн нэг өдрийн төсөв 610 төгрөг шүү дээ. Хэрэв түүнийг цаазалсан бол нэг бууны сумны л гарз гарах байлаа. Ингэж давраагаад байвал хужаа нар хэнийг ч хэзээ ч алаад байж чадах болчихож байгаа юм биш үү. Эсвэл монголын хуулийг цаазгүй болгосон хүмүүсээс мөнгө гаргуулж алуурчныг тэжээлгэе.

Г.Наран 


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • О / 2017 05 сар 10/

    ГЯНДАНГААС ЭНЭ АМЬД ГАРАХГҮЙ. ТАРЧИЛЖ АЛАХ НЬ ЗӨВ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 10/

    Хөөх тэр чинь 3-4 залуу гэр бүлд жижиг м2-тай байр аваад өгөх мөнгө байна шдээ алуурчин тэжээж байхаар өөрийн хүмүүсийн амьдралд нэмэр болооч ээ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 10/

    Цаазын ялгүй болгосон нь хүний амийг үнэхээр үнэгүйдүүлэж нэг айлыг голмтоор нь алсан устгасан хэрэг ч гарсан,үнэхээр Элбэгдорж буруутай бол яргачин Өргөнталын зардлыг түүгээр гаргуулаад зогсохгүй,Г.Уянгын асуудалтай хамтатган огцоруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм биш үү?

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 10/

    буруу шийдвэр их бага гэхгүй хувь хүний амьдралд хийгээд дэлхий нийтэд их уршигт муу үр дагавартай аж. хүнд суртлаасаа салаач ээ

    Хариулах
  • шудрага байцгаая / 2017 05 сар 09/

    Tиймээ,Элбэгдоржоос энэ мөнгийг гаргуулж байх нь зөв юм байна

    Хариулах
  • Bold / 2017 05 сар 09/

    S bayar terguutei man- buleglel e-trrguutei oligarhuudad sain sanlaa uguud bai daraa ni hujaa duursen tamin oron l boloh baihda

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 09/

    Элбэгдоржийн балаг Монголд хэдэн үеэр дуусахгүй

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 09/

    Үхсэний хохь,амьдын зол гэдэг харгис үгийг амьдралд хэрэгжүүлэж,хуулийг гууль болгож,танхай балмад этгээдүүдэд нэг амиар хэдэн ч хүнийг алаж устгах боломж олгон ЦААЗЫН ЯЛЫГ БАЙХГҮЙ болгохыг санаачилсан-хэрэгжүүлсэн этгээд хэн бэ?олон түмэн Элбэгдорж гэх юм үнэн үү?амалсанаа хэрэгжүүлэж чадахгүй байж

    Хариулах
  • зочин / 2017 05 сар 09/

    Энэ хулгайчид шууд буудах ял өгөх ёстой байсан.Хүзүүгүй хүний хийрхэл л ийм болгоод байгаа юм

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 09/

    Sanaa zovoltgui sultan soliltsoogoor solichino

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 09/

    цаазын ялыг тодорхой хэмжээнд хэрэглэх л байсан юм даа цаазгүй болчихоор дараа нь хэн нэгний өршөөлөөр суллагдаад гараад ирвэл......гэж бодохоор дургүй хүрээд байгаа юм

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 09/

    цаазын ялыг тодорхой хэмжээнд хэрэглэх л байсан юм даа цаазгүй болчихоор дараа нь хэн нэгний өршөөлөөр суллагдаад гараад ирвэл......гэж бодохоор дургүй хүрээд байгаа юм

    Хариулах