С.Гантогоогийн амьдралаар бүтээж буй кино ирэх намар нээлтээ хийнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 09 ・ 2

“Яг түүн шиг” шоугаар олонд ихэд таалагдаж буй  С.Гантогоогийн амьдралаас сэдэвлэсэн киног Солонгос найруулагч бүтээж байгаа ажээ. Тэрээр 2012 онд тгэрийнхэндээ санхүүгийн тусламж үзүүлэх, дүү нарынхаа сургалтын төлбөрийг олж, амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-д гэрээт ажилтан хийх болсон байдаг. Гэхдээ таван жил үйлдвэрт ажиллаж  дараагаар нь Солонгосын "Оддын хаан" нэртэй нэвтрүүлэгт орж олонд танигдан “Монтант” нэртэй урлагийн байгууллагын дуучнаар ажиллаж эхэлсэн байдаг. С.Гантогоо 2010 онд  үндэсний хэмжээний дууны том тэмцээний гурав дахь удаагийн шалгаруулалтад оролцож, хоёр сая гаруй оролцогчоос шилдэг 48-д үлдэж, шоуны шүүгчээр ажиллаж байсан уянгын дууны хаан гэгддэг Ли Шин Чол болон дуучин PSY нараас магтаалын үг сонссондоо урамшиж, дуучин болох мөрөөдлийнхөө төлөө улам итгэлтэй хөдөлмөрлөх болсон гэнэ. Тиймээс  БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн захирал, найруулагч Сон Су Хи “Ганаагийн түүх” нэртэй баримтат киног зургаан сарын өмнөөс хийж эхэлсэн бөгөөд БНСУ-д зураг авч дуусан бол ирэх зургадугааар сард Хөвсгөл аймагт зураг авалтыг үргэлжлүүлэх гэнэ. “Ганаагийн түүх” кино ирэх наймдугаар сард БНСУ-д нээлтээ хийх юм байна.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: